![]() |
Уран барималч, зураач Маркус Левин нь эгэл жирийн хадааснуудаар жинхэнэ урлагийн бvтээл, жинхэнэ хар цагаан зураглалыг гайхалтай гэрэл сvvдрийн ялгаралтайгаар туурвидаг уран гартай, дархан ухаантай нэгэн ажээ. Тvvний бvтээлvvд нь хэдэн хадааснаас бvтсэнээс нь шалтгаалаад янз бvрийн vнэтэй байдаг аж. Доорхи зургуудыг нь харахад тємєрний єєдєснvvдээс л бvтсэн гэхэд итгэхийн аргагvй ажээ. Ингээд ховорхон авъяасаа євєрмєц байдлаар ашиглан содон эдээр жинхэнэ урлагийг бvтээдэг энэ эрийн хадаасан гайхамшгийн ертєнцєєр аялцгаая.

Маркус Левин єєрийн нэгэн бvтээлийн ємнє зогсож байна.
Лондонгийн “Галерей 27”-д тавигдсан тvvний бvх бvтээлvvд нь зєвхєн, алх хадаас, дээд зэргийн нарийн мэдрэмжийн vрд бий болсон юм.

Маркус Левиний нэгэн бvтээлийн хэсгийг тун ойроос детальчилж харвал.

Тvvний vзэсгэлэн нь Лондонгийн хамгийн алдартай галерей болох «Gallery 27»- д 3-р сарын 22-нд нээгдсэн байна.

Барималчийн хадаасан зураг буюу барималууд нь нарны гэрэл хаанаас тусч буйгаас хамаарч єнцєг, координатаа єєрчилсєн мэт болон хувирдаг нь анхаарал татам ажээ. Єєрєєр хэлбэл нэг хадаасан зураг буюу барималын єглєє харахад нэг єєр, орой харахад нэг єєр vзэгддэг оцлогтой юм байна. Ямартай ч таны харж байгаа энэхvv зурагт 15 100 ширхэг хадаас орсон гэнэ.

Маркус Левин нь 26600 ширхэг хадаасаар урласан єєрийн нэгэн бvтээлийн дэргэд зогсож байна. Уг баримал нь 39 750$-оор зарагджээ.

Йоркшерээс гаралтай уг уран бvтээлчийн урын сангийн дийлэнхи хэсгийг хvний нvцгэн биений дvрслэл бvрдvvлдэг. Тэрээр эхэндээ хадааснуудаар арай илvv абстракт чиглэлийн, амьгvй эд зvйлсийн дvрс, барималыг бvтээдэг байжээ. Харин дараа нь хvний биений зєєлєн эмзэг хєдєлгєєн, уян байдал болон vзvvртэй тємрєн хадаасны хооронд нvдэнд тусч, сэтгэлд vлдэхээр нэгэн vл vзэгдэгч хосгvй холбоо байгааг олж нээсэн байна.


Маркус нь хадааснуудыг модон самбар дээр зай завсрыг нь нарийн тааруулан тогтоосноор vнэхээр зурсан юм шиг гайхалтай зураглалыг бий болгодог юм.

Дээр хэлсэнчлэн тvvний зурагны vнэ нь хэдэн хадаасаар бvтсэнээс нь шууд хамаарна. Жишээлбэл тvvний энэ бvтээлд 3500 ширхэг хадаас орсон тул 3500 фунт стерлинг (5250 доллар)-ын vнэтэй ажээ.

No comments:
Post a Comment